Том амжилт компани нь худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, боловсрол гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна. Бид вэб сайт хийх, медиа анимэйшн , онлайн худалдаа, сургалт, хэвлэл мэдээлэл, контент бүтээх, amjilt.com платформ үндэсний сүлжээг хөгжүүлэх гээд долоон чиглэлд анхаарч ажилладаг. Хэрэглэгчдэд үйлчилгээгээ ойрхон байлгах үүднээс компани саяхан гурав дах оффисоо нээлээ.
Мэдээлэл технологи хурдацтай хөгжиж буй өнөө цагт энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниудын ирээдүй гэрэлтэж байна.
Манай компани “Амжилт” академиараа дамжуулж хүний нөөцөө бэлдэж ирсэн. Удахгүй Энэтхэгийн технологийн их сургуулиараа дамжуулж Монголын төдийгүй Ази, Европын технологийн салбарын боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлд гаргах болно.
Amjilt.com платформ нь үндэсний хэмжээний томоохон сүлжээ юм. Хамгийн орчин үеийн технологи дээр үндэслэн хийж буй энэхүү платформ нь хүмүүсийн сурч боловсрох нөхцөлийг хөнгөвчилж өгч буйгаараа давуу талтай. Төсөл амжилттай хэрэгжиж дууссаны дараа Amjilt.com-ыг дан ганц Монголчууд бус дэлхийн 7 тэрбум хүмүүс хэрэглэх болно.
Мэдээлэл технологийн салбарт 10 жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулж буй “Том Амжилт” ХХК нь Amjilt.com оюуны платформ, Амжилт Мэдээлэл Технологийн Академи, Энэтхэг -Монголын хамтарсан Энэтхэгийн их сургууль, “Амжилт” бага сургууль, Amjilt.shop онлайн дэлгүүр , Amjilt.news мэдээ мэдээллийн вэб сайт, Амжилт студи зэрэг олон салбарт үйл ажиллагаагаа эрхэлж жилээс жилд өргөжин хөгжиж байна.
Ерөнхий захирал
Вэб хариуцсан захирал
Ахлах графикч
Ахлах програмист
Их сургуулийн менежер
amjilt.com -ийн менежер
Редактор
Онлайн дэлгүүрийн захирал
Онлайн дэлгүүрийн захирал
Онлайн дэлгүүрийн захирал
Үндсэн
ажилчид
Туршлагажсан
жил
Салбар
компаниуд
Ажилласан
цаг
Бид эрч хүчээр дүүрэн, гал цогтой баг хамт олныг бүрдүүлэхийг зорьдог. Бид хийж буй ажилаа хүсэл эрмэлзэл, шинэ санаагаар дүүрэн гүйцэтгэдэг, багийн тоглогч байж чадах зөв боловсон хүчнийг багтаа авахад анхаарлаа хандуулдаг. Та ч бас ийм багийн нэгэн хэсэг болж сонгож авсан мэргэжлээрээ дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц багийн гишүүн болохыг хүсэж байна уу? Тэгвэл доорх хуудсаар дамжуулж бидэнд материалаа явуулна уу.