Манай компани амжилтыг эрх чөлөөтэй зүйрлэдэг. Хүн бүх зүйл дээр эрх чөлөөг эдэлж байж тархи, оюун ухаан юмыг хурдан сэтгэж амжилтад хүрнэ. Компанийн ажилчид эрүүл, шударга өрсөлдөөний зарчмаар ажлаа хийж гүйцэтгэдэг. Олон жил ажилласан, албан тушаал дээгүүр гэж хэн нэгэн бусдадаа илүүрхэж харьцах, илүү давуу эрхийг эдэлдэггүй. Төлөвлөгөөний дагуу ажлаа хийж дууссан ажилчид цалиндаа ч сэтгэл хангалуун байдаг. Ажлын байран дээр албан тушаалын ялгаа гардаггүй. Энэ нь ажилчид санал хүсэлтээ шударга хэлэх, шинэ санал санаачлагаа илэрхийлж түүнийгээ ажил болгон дэмжүүлэх зэрэгт тустай. Нээлттэй байдлаас компанийн харилцаа үүсдэг. Компанийн үйл ажиллагаа 10 жилийн туршид тогтвортой өсөж хөгжсөн нэг шалтгаан бол бүх ажил тогтсон цагт төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаад оршдог. Компанийн цалингийн систем KРI системээр явагддаг.
Компанийн өдөр тутмын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж утас, фээсбүүк болон сошиал медиа сувгуудад хэрэглэгчдийн асуултанд хариулт өгч компанийн багш ажилчидтай харилцаж төлөвлөгөөний дагуу ажиллана.
REACTJS, REACT NATIVE, MONGO DB дээр ажиллах чадвартай мөн багаар ажиллах болон хувь хүний зохион байгуулалт сайтай залуусыг тогтвортой ирээдүйтэй хөгжүүлэгчийн ажлын байранд урьж байна.
3D model байгуулах, rig зангидах удирдлага холбох, анимейшн хөдөлгөөн хийх, рендер гэрэл материал хийх чадвартай залуусыг тогтвортой ирээдүйтэй графикчийн ажлын байранд урьж байна.