‘Том Амжилт’ ххк-ны хөгжүүлж буй Amjilt.com онлайн контент худалдааны платформыг хэрэглэгч танд танилцуулж байна. Amjilt.com онлайн контент худалдааны платформ нь фейсбүүкийг бодоход хэрэглэгчдийг илүү хөгжих, дэвших боломжийг олгох юм.
Манай онлайн контент худалдааны платформын зорилго нь онлайнаар контент худалдах, худалдаж авах, түгээх бөгөөд хүмүүстэй хамтран ажиллах, мэдээлэл контентоо солилцох, худалдаалах, харилцан суралцах таатай нөхцлийг бүрдүүлдэг харилцааны энгийн хэрэгсэл юм.
Amjilt.com онлайн контент худалдааны платформ дараах үндсэн 6 хэсгээс бүрдэнэ.
Контент: Дурын хэрэглэгч өөрийн контентоо буюу контентоо оруулах бөгөөд оруулахдаа төрөл бүрийн хэлбэрээр /фото, видео, аудио, word, excel г.м/ оруулж болно.
Ингэхдээ 1000 төгрөгний төлбөртэй эсвэл ямар ч төлбөргүйгээр оруулах боломжтой. Ингэснээр тухайн хэрэглэгч бусдад контентоо буюу контентоо түгээх хүмүүст сурах, хөгжих боломжийг олгоно. Түүнчлэн тухайн хэрэглэгч контентоо төлбөртэй оруулж тодорхой хэмжээний орлого олох боломжийг олгох юм. Мөн дурын хэрэглэгч тухайн контент контентыг үнэгүй үзэх эсвэл төлбөр төлж үзэн сурах хөгжих боломжтой.
Пропайл: Тухайн хэрэглэгч өөрийн танилцуулга мэдээллийг бусдад хуваалцах бусад хүмүүсийн танилцуулга мэдээ мэдээллийг үзэх хуваалцах боломжийг олгоно.
Бүлэг: Хэрэглэгчид өөрийн гэсэн бүлэг үүсгээд өөрийн сонгосон найзуудыг нэмж хувийн харилцаа үүсгэх боломжтой бөгөөд тухайн бүлэг нийтийн эзэмшлийн бус байх юм. Харин зөвхөн бүлэгт сонгогдсон хэрэглэгчид хоорондоо мэдээ мэдээллээ солилцох боломжтой юм. Мөн дурын хэрэглэгч тухайн бүлгийг сонгон гишүүнээр элсэн мэдээ мэдээллээ бусадтай хуваалцах боломжтой.
Нюьсфийд буюу контент: Тухайн хэрэглэгчийг дагасан найз болсон бүх хэрэглэгчийн мэдээлэл контентийг тодорхой эрэмбээр хүлээн авах юм.
Мессенжер: Найз болсон гишүүдтэйгээ чатлах боломжтой.
Хайлт: Онлайн контент худалдааны платформийн мэдээллийн сангаас бусад гишүүдийг мэдээ мэдээлэл болон контент контентыг хайж олох боломжийг олгодог.
Amjilt.com онлайн контент худалдааны платформ нь одоогоор веб орчинд буй сайт хэлбэрээр ажиллаж байна. Тун удахгүй ios, android үйлдлийн системд зориулсан аппликейшн гарах юм.
Манай платформоор дамжуулан бүртгэлтэй хэрэглэгчид өөрийн үнэ цэнэтэй контентоо бусдад хуваалцаж орлого олох бусдад түгээх, мэдлэг олгож буй олон нийтийн сүлжээ юм.
‘Том Амжилт’ ххк нь Amjilt.com онлайн контент худалдааны платформыг 2010 оноос хойш олон хэлээр хөгжүүлж одоогийн хувилбарыг олохын тулд маш олон прогмчлалын хэлийг солин маш их саад бэрхшээлийг даван туулсан.
Манай Amjilt.com онлайн контент худалдааны платформтой хамтран ажиллах сонирхолтой хувь хүн болон албан байгууллагад манай платформ нээлттэй ажиллах болно. Мөн манай платформ хөрөнгө оруулалт авах сонирхолтой байгаа тул хөрөнгө оруулагчдид Том амжилт ххк-д холбогдох боломжтой.
Түүнчлэн манай онлайн контент худалдааны платформ маш чадварлаг программистууд, веб хөгжүүлэгчид, коодоруудтай хамтран ажиллахаар эрэлхийлж буй тул эдгээр ажлын байранд программистууд, веб хөгжүүлэгчид, коодоруудыг урьж байна.
Манай Amjilt.com хэрэглэгч бүрийг өөрчлөгдөх, хөгжин дэвших боломжийг олгох онлайн контент худалдааны платформ юм.
Амжилт.ком гэж юу вэ?
Энэ бол таны оюуны бүтээлийг олонд түгээх онлайн талбар юм. Мөн нөгөө талаараа өөрт хэрэгтэй мэдлэг, мэдээллийг маш нарийн түвшинд хүлээж авах боломжтой онлайн сургалт, онлайн контентийн платформ юм. Тухайлбал та оюуны бүтээл туурвигч /Багш, Судлаач, Эрдэмтэн, Сонирхогч/ бол манай Amjilt.com сайтаар дамжуулан өөрийн оюуны бүтээлээ бусдад түгээж зааж сургаж болно.
Энгийн нэг жишээ авъя.
… дугаар сургуулийн Монгол хэлний багш Болд өөрийн олон жил багшалсан туршлага мэдлэг чадвараа ашиглан Монгол хэлний мэдлэгийг маш хялбараар олгох гарын авлага зохиожээ гэж бодъё. Харин энэхүү гарын авлагаа олон хүмүүст хүргэмээр байв ч таньдаг сурагчиддаа тайлбарлахаас хэтрэхгүй байгаа мөн яаж олон хүнд хүргэхээч мэдэхгүй байгаа.
Харин Amjilt.com сайт бий болсоноор Болд багш шиг хүмүүс өөрийн бүтээсэн оюуны бүтээлээ яг хэрэгтэй хүнд нь цаг алдахгүйгээр хүргэх боломж нээгдэж байгаа юм. Болд багш өөрийн бүтээсэн гарын авлагаа ном хэлбэрээр, бичлэг хэлбэрээр, бүр аудио байдлаар, зурган байдлаарч ч бусдад түгээх боломжтой.
Тэр ч бүү хэл зөвхөн номоо худалдаалахаас гадна Амжилт.ком дээр онлайн бүлэг үүсгэж тухайн бүлэгтээ өөрөөс нь мэдээлэл авахыг сонирхосон хүмүүсийг элсүүлж шууд самбар дээр контент зааж буй мэт онлайнаар орон зай цаг хугацаанаас үл хамааран контент заах ч боломжтой. Болд багш өөрийн энэ бүтээлээ төлбөртэйгээр түгээсэн ч болно.
Шаардлагатай гэж үзвэл төлбөргүй түгээсэн ч болно. За одоо харин нөгөө талаас нь харъя.
Их сургуулийн Биологийн факултетийн оюутан Чимэгээ Amjilt.com сайт дээр өөр нэгэн багшийн байршуулсан Эсийн онолын тухай маш дэлгэрэнгүй лекц олж харжээ гэж бодъё. Лекцийг оруулсан багш лекцээ 1000 төгрөгөөр үнэлсэн байж Чимэгээд 1000 төгрөг төлөөд авах нь асуудал биш боловч багшаас хэд хэдэн юм тодруулаад асуучихмаар байдаг. Яг энэ тохиолдолд Amjilt.com сайт аль аль талд нь давуу талыг бий болгож байгаа юм. Өөрөөр хэлбэл Чимэгээ лекцийг оруулсан багшаас хэд хэдэн юм тодруулах шаардлага гарвал тухайн багштай шууд чатлаж болно, дүрсээ харж ярьж болно, нөгөө багш нь бүлэг үүсгэсэн бол бүлэгт нь элсэж орж онлайн зөвлөгөө авсан ч болно.
Бүр дэлгэрэнгүй хэлвэл онлайн контентийг зүгээр ч нэг худалдаад авчихгүй контент бүтээгч худалдан авагч хоёрыг холбож өгөх боломжийг бүрдүүлсэн нь Amjilt.com ий давуу тал юм.
За тэгээд Amjilt.com сайт дээр оюуны бүтээл туурвил дүрс бичлэгээр, аудио хэлбэрээр, зурган хэлбэрээр, текстэн хэлбэрээр, өөр програмчлагдсан байдлаар, тест байдлаар, ном байдлаар гэх мэтчилэн бүхийл хэлбэрээр байрших боломжтой. Харин онлайн контент хайж байгаа хүн төрөл салбараар нь, хэлбэрээр нь, агуулгаар нь, томёололоор нь гэх мэтчилэн бүхийл хэлбэрээр өөрт хэрэгтэй контентийг маш хялбар хайж олох боломжийг бүрдүүлсэн.
Хүмүүс өөр хоорондоо бүлэг үүсгэж нэг бүлэг болох, бие биетэйгээ найз болох чатлах, мэдлэг мэдээллээ хуваалцах, зөвхөн багш гэлтгүй ямар ч хүн өөрийн бүтээсэн ямар ч бүтээлийг онлайнаар түгээх худалдаалах мөн ямар ч төрлийн оюуны бүтээл туурвилыг хүндрэл бэрхшээлгүйгээр хайж олох боломжийг манай Amjilt.com сайт бүрдүүлж байгаа юм.Нэмж хэлэхэд бүтээл туурвилаа онлайнаар худалдан борлуулж буй хүн өөрийн бүтээл худалдаалсанаар олсон ашиг орлогоо хянах, тооцоолох бүрэн боломжтой. Мэдлэг мэдээллийн эрин зуунд хүнд хэрэгтэй мэдээллийг бүтээгээд түүнийгээ худалдан борлуулж ашиг орлого олох боломжийг өөрт хэрэгтэй мэдлэг мэдээллийг ямар ч саад бэрхшээлгүйгээр илүү нарийн түвшинд хайж олох боломжийг манай Amjilt.com сайт Монголчууддаа олгож байгаа юм.